1977 онд Калифорни мужийн Сан Франциско хотод Стэнфордын Бизнесийн сургуулийг төгсөгч Рой Рэймонд гэгч хүн Victoria's secret-ийг үүсгэн байгуулжээ. Байгуулах болсон учир нь их сонин. Олон нийтийн болон их дэлгүүрийн хэцүүхэн орчинд эхнэртээ дотуур хувцас худалдан авах нь ичмээр эвгүй санагдсанаас болж мань эр ийм төрлийн компани байгуулах болсон гэдэг.
Тэрбээр анхны дэлгүүрээSranford Shopping center-т нээж, төдөлгүй имэйлээр захиалах каталог, бусад гурван ч дэлгүүрийг нээсэн байна. Эдгээр дэлгүүрүүдийн модоор бүрсэн хана, Victoria-н талаарх мэдээллүүд, тусархаг худалдагчид зэрэг нь эрчүүдэд тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ. Размер бүрээс хөхний даруулга, дотуур өмд өлгөхийн оронд тэнд ганц загварын хувцсыг хосоор нь жаазанд хийн хананд өлгөсөн байдаг байв. Эрчүүд загвараа сонгоход худалдагч ажилтнууд тохирох размерийг тогтооход нь тусладаг байна.
Таван жил үйл ажиллагаагаа явуулсны дараа буюу 1982 онд Рой Рэймондкомпаниа The Limited компани Victoria's secret -ийн имидж төрхийг хэвээр хадгалсаар байв. Тэгээд 1980 -аад онд Victoria's secret хүрээгээ тэлж Америкийн томоохон дэлгүүрүүдээр зарагдаж эхэлжээ. Тус компани бүдээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж улмаар гутал, үдшийн өмсгөл, үнэртэн гаргах болж, өөрийн нэрийн каталогио жилд найман удаа хэвлэдэг болсон байна. 1990 -ээд оны эхэн гэхэд 1 тэрбум ам.долларын орлого бүхий америкийн дотуур хувцасны хамгийн том борлуулагч болж чаджээ. The Limited 2007 оны 7 дугаар сарын 10 -нд 2006 онд Victoria's secret -ийн ашгийн 72 хувийг бүрдүүлсэн дотуур хувцасны дэлгүүрүүд, Bath and Body works -ийн нэгжүүдийг борлуулалтийн өсөлтөнд анхаарч, нэмэгдүүлэх Sun Capital Partners -ийг бэхжүүлэх үүднээс Limited бэлэн хувцасны сүлжээний 75 хувийг худалджээ.
"Victoria secret"-ийн үүсэл
12:53 AM |
Subscribe to:
Post Comments (Atom)







0 comments:
Post a Comment